
УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ 2023
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо Нийслэлийн засаг захиргааны шинэ байр /Яармаг/
2023-04-20 | 09:00 ULAT

Зохион байгуулагчид:
Дэмжигч байгууллагууд:
-
Танилцуулга
Танилцуулга
Нийслэл хотын эдийн засгийг эрчимжүүлж, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагаас хөрөнгө оруулалт татах зорилгоор Улаанбаатар - олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум-ыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Засаг захиргааны шинэ байр (Яармаг)-нд зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэ удаагийн форумыг Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд зохион байгуулагдах юм.
Тус форумын үеэр нийслэл хотын зүгээс хийж, хэрэгжүүлсэн томоохон ажлууд, баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн санхүүжилт шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад сурталчилна. Түүнчлэн нийслэлийн зүгээс түншлэгч байгууллагуудтай харилцан шийдэлд хүрсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд санамж бичиг, хамтран ажиллах гэрээ зэргийг үзэглэх байдлаар уг форумыг илүү үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-
Арга хэмжээний зорилтууд
- Улаанбаатар хот дахь хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашигийг хамгаалах, хууль эрх зүйн орчны цогц шинэчлэлийн талаар боломжит хөрөнгө оруулагчдад болон бизнес эрхлэгчдэд мэдээлэх;
- Улаанбаатар хот олон улсын цаашдын хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох, хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргахад нь туслах;
- Хөрөнгө оруулалтыг эрэлхийлэн онилсон төслүүдээр дамжуулан Улаанбаатар хотын бизнесийн салбаруудыг танилцуулах;
Арга хэмжээний зорилтууд
-
Төслийн хамрах салбар
Төслийн хамрах салбар
- Уул уурхай
- Хөрөнгө оруулалт – лизинг
- Хүнсний хамгамж - аюулгүй байдал
- Бүтээлч аж үйлдвэрлэл /инноваци/
- Мэдээлэл технологи, технологийн салбар
- Дэд бүтэц - барилга, зам тээвэр
- Байгаль орчин, хог хаягдлын менежмент
-
Яагаад оролцох хэрэгтэй вэ?
Яагаад оролцох хэрэгтэй вэ?
Удахгүй болох арга хэмжээнд хөрөнгө оруулалтын гол тоглогчид, оролцогч талууд, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлж буй Засгийн газар, Нийслэл Улаанбаатар хотын төлөөлөгчид, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцоно.
"Улаанбаатар – Олон улсын хөрөнгө оруулалт, түшлэлийн форум 2023" -д оролцсоноор та цар тахлын дараах уур амьсгалд Улаанбаатар хотын хөгжил, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, бодлогын талаар мэдээлэл авна. Та хөрөнгө оруулалтын шинэ, сонирхолтой боломжуудыг эрэлхийлж байгаа эсэх, эсхүл төслүүдэд хөрөнгө оруулахыг эрэлхийлэхээс үл хамааран энэхүү арга хэмжээ нь Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид, Засгийн газар, Нийслэл хотын олон нийттэй уулзаж, холбоо тогтооход хамгийн тохиромжтой боломж юм.
-
Арга хэмжээ
Арга хэмжээний дэлгэрэнгүй
Хэл:
Монгол хэл /Англи, Хятад синхрон орчуулгатай/
Арга хэмжээний төрөл:
Биечлэн оролцох, цахимаар шууд дамжуулалт
Арга хэмжээний оролцогчид:
Монголын Улсын Засгийн газар, Нийслэл Улаанбаатар хотын төлөөлөл, Монголын талаас хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төсөл танилцуулах аж ахуйн нэгжүүд, гадаадын талаас хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүд оролцоно.
Төслүүдийн хөтөлбөр:
Тун удахгүй
-
Бидний тухай
“Улаанбаатар олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023”-ын ерөнхий танилцуулга
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын форумыг Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Уг форумын үндсэн зорилго нь нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хувийн хэвшлийн аж ахуй нэгж, компаниудад хотын бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээлэл өгөх, урьж оролцуулах, хамтдаа шийдлийг эрэлхийлэхэд оршино.
Харин бид энэ удаагийн форумыг Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Улаанбаатар - олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023” нэртэйгээр яармаг дахь нийслэлийн Төр захиргааны цогцолбор байранд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Форумд харилцаат хотууд болон Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, гадаадын аж ахуйн нэгжүүд гэх мэт нийт 114 байгууллагад урилга хүргүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 100 гаруй гадаад улсын төлөөллүүд оролцохоо баталгаажуулан мэдэгдээд байна. Мөн дотоодын томоохон 60 гаруй аж ахуйн нэгжүүдэд урилга хүргүүлээд байна.
“Улаанбаатар - олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023”-ын зохион байгуулалтыг бид шинэлэг байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд уг ажлын хүрээнд үндсэн арга хэмжээний тайзан дээр илтгэлүүд хэлэлцүүлэгдэхээс гадна салбар тайзуудаар тухайлсан шийдэлд төвлөрсөн илтгэл, төслийн танилцуулгууд хийгдэнэ.
Одоогийн байдлаар форумын үеэр хөрөнгө оруулалт шаардлагатай нийт 40 гаруй төслийг төр болон хувийн хэвшлээс танилцуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Мөн олон улсын хөрөнгө оруулалтын форумын нэгэн адил төсөл тус бүрээр хөрөнгө оруулагч тусгайлчлсан B2B буюу бизнес уулзалт хийх нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Форумын үеэр нийслэл хотын зүгээс цаашид хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хүрээнд хэд хэдэн гэрээ, санамж бичгийг мөн байгуулах байдлаар форумыг илүү үр дүнтэй шийдэлд төвлөрсөн байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэ хүрээнд хотын зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч хооронд байгуулах “Хамтын ажиллагааны санамж бичиг” -т гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Санамж бичгийн зорилго:
Улаанбаатар хотыг бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүхий эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бүрдсэн, байгальд ээлтэй, бүс нутгийн санхүү, бизнесийн төв хот болгон хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах ажлын цар хүрээ, үйл ажиллагааг тодорхойлох юм.
Хамтран ажиллах үндсэн чиглэл:
- Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор боловсруулсан дүрэм, журам, стандарт, бодлогын баримт бичгийн төслүүдийг Танхимаар дамжуулан хувийн хэвшилд мэдээлж, саналыг нь авч тусгасны дараа баталж, эсхүл өргөн мэдүүлж байх;
- Танхимын зүгээс Улаанбаатар хотын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад мэргэжлийн болон хууль, эрх зүйн чиглэлээр зөвлөн туслах;
- Нийслэлийн дүүрэг, харьяа байгууллагуудын зүгээс бизнес эрхлэгчдэд учруулж буй хүндрэл, бэрхшээл, хүнд суртлыг бууруулах ажлыг хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх;
- Хотод хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөр, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулах, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх бизнес, хөрөнгө оруулалтын форум, хэлэлцүүлгүүдийг хамтран жил бүр зохион байгуулах;
- Хотын орчны бохирдол, автомашины түгжрэл, хүн амын хэт төвлөрөл зэрэг байгаль, нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх зорилготой төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдийг төр-хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх, үүнд олон улсын хотуудын худалдааны танхимаар дамжуулан гадаад хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах;
- Хотыг ухаалаг хот, бүс нутгийн санхүүгийн төв болгон хөгжүүлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулан хамтран хэрэгжүүлэх, энэ чиглэлээр хувийн хэвшлийн зүгээс гаргах төсөл, хөтөлбөрийн санаачилгыг нийслэлийн зүгээс дэмжин ажиллах;
- Хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг болохуйц байгальд ээлтэй үйлдвэрлэл, эрүүл, аюулгүй хүнсний үйлдвэрлэлийг хотын тэргүүлэх ач холбогдолтой салбар болгон хөгжүүлэхэд бодлогын болон захиргааны дэмжлэг үзүүлэн ажиллах;
- Нийслэлийн гудамж талбай, хөшөө дурсгалын цогцолбор, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн барилга байгууламжуудыг барьж байгуулан хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсан нийгмийн хариуцлагатай иргэн, хуулийн этгээдийг хамтран алдаршуулж, олон нийтэд мэдээлэх;
- Төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, танхим, төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэн хэрэгжүүлэх;
- Хотын хог хаягдлын менежментийг сайжруулахад шаардлагатай бохирдуулагч нь төлөх механизмыг бодитоор хэрэгжүүлэхэд хамтран ажиллах;
- Жил бүр хамтран зохион байгуулдаг бизнес, хөрөнгө оруулалтын форумыг хариуцан зохион байгуулж байх тогтсон бүтэц бий болгон ажиллуулах.