background

УЛААНБААТАР
ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ 2023

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо
Нийслэлийн засаг захиргааны шинэ байр /Яармаг/

2023-04-20 | 09:00 ULAT

image

Зохион байгуулагчид:

Дэмжигч байгууллагууд:

  • Танилцуулга

    Танилцуулга

    Нийслэл хотын эдийн засгийг эрчимжүүлж, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагаас хөрөнгө оруулалт татах зорилгоор Улаанбаатар - олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум-ыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Засаг захиргааны шинэ байр (Яармаг)-нд зохион байгуулахаар ажиллаж байна.

    Энэ удаагийн форумыг Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд зохион байгуулагдах юм.

    Тус форумын үеэр нийслэл хотын зүгээс хийж, хэрэгжүүлсэн томоохон ажлууд, баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн санхүүжилт шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад сурталчилна. Түүнчлэн нийслэлийн зүгээс түншлэгч байгууллагуудтай харилцан шийдэлд хүрсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд санамж бичиг, хамтран ажиллах гэрээ зэргийг үзэглэх байдлаар уг форумыг илүү үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөөд байна.


  • Арга хэмжээний зорилтууд

      Арга хэмжээний зорилтууд

    • Улаанбаатар хот дахь хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашигийг хамгаалах, хууль эрх зүйн орчны цогц шинэчлэлийн талаар боломжит хөрөнгө оруулагчдад болон бизнес эрхлэгчдэд мэдээлэх;

    • Улаанбаатар хот олон улсын цаашдын хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох, хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргахад нь туслах;

    • Хөрөнгө оруулалтыг эрэлхийлэн онилсон төслүүдээр дамжуулан Улаанбаатар хотын бизнесийн салбаруудыг танилцуулах;
  • Төслийн хамрах салбар

    Төслийн хамрах салбар

    • Уул уурхай

    • Хөрөнгө оруулалт – лизинг

    • Хүнсний хамгамж - аюулгүй байдал

    • Бүтээлч аж үйлдвэрлэл /инноваци/

    • Мэдээлэл технологи, технологийн салбар

    • Дэд бүтэц - барилга, зам тээвэр

    • Байгаль орчин, хог хаягдлын менежмент

  • Яагаад оролцох хэрэгтэй вэ?

    Яагаад оролцох хэрэгтэй вэ?

    Удахгүй болох арга хэмжээнд хөрөнгө оруулалтын гол тоглогчид, оролцогч талууд, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлж буй Засгийн газар, Нийслэл Улаанбаатар хотын төлөөлөгчид, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцоно. 

    "Улаанбаатар – Олон улсын хөрөнгө оруулалт, түшлэлийн форум 2023" -д оролцсоноор та цар тахлын дараах уур амьсгалд Улаанбаатар хотын хөгжил, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, бодлогын талаар мэдээлэл авна. Та хөрөнгө оруулалтын шинэ, сонирхолтой боломжуудыг эрэлхийлж байгаа эсэх, эсхүл төслүүдэд хөрөнгө оруулахыг эрэлхийлэхээс үл хамааран энэхүү арга хэмжээ нь Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид, Засгийн газар, Нийслэл хотын олон нийттэй уулзаж, холбоо тогтооход хамгийн тохиромжтой боломж юм. 

  • Арга хэмжээ

    Арга хэмжээний дэлгэрэнгүй

    Хэл:

    Монгол хэл /Англи, Хятад синхрон орчуулгатай/ 

    Арга хэмжээний төрөл:

    Биечлэн оролцох, цахимаар шууд дамжуулалт

    Арга хэмжээний оролцогчид:

    Монголын Улсын Засгийн газар, Нийслэл Улаанбаатар хотын төлөөлөл, Монголын талаас хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төсөл танилцуулах аж ахуйн нэгжүүд, гадаадын талаас хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүд оролцоно. 

    Төслүүдийн хөтөлбөр:

    Тун удахгүй 

  • Бидний тухай

    “Улаанбаатар олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023”-ын ерөнхий танилцуулга

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын форумыг Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Уг форумын үндсэн зорилго нь нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хувийн хэвшлийн аж ахуй нэгж, компаниудад хотын бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээлэл өгөх, урьж оролцуулах, хамтдаа шийдлийг эрэлхийлэхэд оршино.

    Харин бид энэ удаагийн форумыг Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Улаанбаатар - олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023” нэртэйгээр яармаг дахь нийслэлийн Төр захиргааны цогцолбор байранд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

    Форумд харилцаат хотууд болон Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, гадаадын аж ахуйн нэгжүүд гэх мэт нийт 114 байгууллагад урилга хүргүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 100 гаруй гадаад улсын төлөөллүүд оролцохоо баталгаажуулан мэдэгдээд байна. Мөн дотоодын томоохон 60 гаруй аж ахуйн нэгжүүдэд урилга хүргүүлээд байна.

    “Улаанбаатар - олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023”-ын зохион байгуулалтыг бид шинэлэг байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд уг ажлын хүрээнд үндсэн арга хэмжээний тайзан дээр илтгэлүүд хэлэлцүүлэгдэхээс гадна салбар тайзуудаар тухайлсан шийдэлд төвлөрсөн илтгэл, төслийн танилцуулгууд хийгдэнэ.

    Одоогийн байдлаар форумын үеэр хөрөнгө оруулалт шаардлагатай нийт 40 гаруй төслийг төр болон хувийн хэвшлээс танилцуулахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Мөн олон улсын хөрөнгө оруулалтын форумын нэгэн адил төсөл тус бүрээр хөрөнгө оруулагч тусгайлчлсан B2B буюу бизнес уулзалт хийх нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

    Форумын үеэр нийслэл хотын зүгээс цаашид хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хүрээнд хэд хэдэн гэрээ, санамж бичгийг мөн байгуулах байдлаар форумыг илүү үр дүнтэй шийдэлд төвлөрсөн байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

    Энэ хүрээнд хотын зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч хооронд байгуулах “Хамтын ажиллагааны санамж бичиг” -т гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.

    Санамж бичгийн зорилго:

    Улаанбаатар хотыг бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүхий эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бүрдсэн, байгальд ээлтэй, бүс нутгийн санхүү, бизнесийн төв хот болгон хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах ажлын цар хүрээ, үйл ажиллагааг тодорхойлох юм.

    Хамтран ажиллах үндсэн чиглэл:

    1. Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор боловсруулсан дүрэм, журам, стандарт, бодлогын баримт бичгийн төслүүдийг Танхимаар дамжуулан хувийн хэвшилд мэдээлж, саналыг нь авч тусгасны дараа баталж, эсхүл өргөн мэдүүлж байх;
    2. Танхимын зүгээс Улаанбаатар хотын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад мэргэжлийн болон хууль, эрх зүйн чиглэлээр зөвлөн туслах;
    3. Нийслэлийн дүүрэг, харьяа байгууллагуудын зүгээс бизнес эрхлэгчдэд учруулж буй хүндрэл, бэрхшээл, хүнд суртлыг бууруулах ажлыг хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх;
    4. Хотод хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөр, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулах, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх бизнес, хөрөнгө оруулалтын форум, хэлэлцүүлгүүдийг хамтран жил бүр зохион байгуулах;
    5. Хотын орчны бохирдол, автомашины түгжрэл, хүн амын хэт төвлөрөл зэрэг байгаль, нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх зорилготой төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдийг төр-хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх, үүнд олон улсын хотуудын худалдааны танхимаар дамжуулан гадаад хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах;
    6. Хотыг ухаалаг хот, бүс нутгийн санхүүгийн төв болгон хөгжүүлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулан хамтран хэрэгжүүлэх, энэ чиглэлээр хувийн хэвшлийн зүгээс гаргах төсөл, хөтөлбөрийн санаачилгыг нийслэлийн зүгээс дэмжин ажиллах;
    7. Хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг болохуйц байгальд ээлтэй үйлдвэрлэл, эрүүл, аюулгүй хүнсний үйлдвэрлэлийг хотын тэргүүлэх ач холбогдолтой салбар болгон хөгжүүлэхэд бодлогын болон захиргааны дэмжлэг үзүүлэн ажиллах;
    8. Нийслэлийн гудамж талбай, хөшөө дурсгалын цогцолбор, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн барилга байгууламжуудыг барьж байгуулан хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсан нийгмийн хариуцлагатай иргэн, хуулийн этгээдийг хамтран алдаршуулж, олон нийтэд мэдээлэх;
    9. Төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, танхим, төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэн хэрэгжүүлэх; 
    10. Хотын хог хаягдлын менежментийг сайжруулахад шаардлагатай бохирдуулагч нь төлөх механизмыг бодитоор хэрэгжүүлэхэд хамтран ажиллах; 
    11. Жил бүр хамтран зохион байгуулдаг бизнес, хөрөнгө оруулалтын форумыг хариуцан зохион байгуулж байх тогтсон бүтэц бий болгон ажиллуулах.

Форумын танилцуулга ном

Татаж авах

Хөрөнгө оруулалт татах төслүүдийн танилцуулга ном

Татаж авах
Image

ФОРУМЫН ХӨТӨЛБӨР

  • Үндсэн тайз

    Цаг

    Сэдэв

    09:00-10:00

    БҮРТГЭЛ

    10:00-10:05

    -Урлагийн тоглолт

    10:05-10:15

    -Нээлтийн үг

    /Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан/

    10:15-10:20

    -Цан цохих

    /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч, "Премиум корпораци"-ийн Гүйцэтгэх захирал А.Ганхуяг/

    10:20-10:25

    ШТОРК

    10:25-11:10

    Илтгэл 1:

    “Шинэ сэргэлт - Улаанбаатар”

    /Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ/

    11:10-11:15

    ШТОРК

    11:15-11:40

    Илтгэл 2:

    “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, түншлэл”

    /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар/

    11:40-11:55

    Илтгэл 3:

    “Улаанбаатар хотын хөгжил: Хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа”

    /Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч, "Премиум корпораци"-ийн Гүйцэтгэх захирал А.Ганхуяг/

    11:55-12:05

    Санамж бичиг байгуулах арга хэмжээ:

    - Үг хэлэх /Санамж бичиг зурах талууд/

    - Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон Улаанбаатар хотын худалдааны танхим хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

    12:05-12:20

    Төслийн танилцуулга 1:

    “City of Nomads” платформын танилцуулга

    /Төслийн санаачлагч Д.Даваадорж/

    12:20-12:35

    ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА

    12:35-12:50

    Илтгэл 4:

    “Нийслэл хотын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн боломж, Дэлхийн банкны үйл ажиллагаа”

    /Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Тиласони Бенжамин Мусуку/

    12:50-13:05

    Илтгэл 5:

    "Хотын тогтвортой хөгжилд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, шинэ эх үүсвэр татах боломж"

    /”НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал,  Н.Баярчимэг/

    13:05-13:20

    Илтгэл 6:

    “Үндэсний тогтвортой санхүүгийн замын зураг ба Тогтвортой санхүүжилт”

    /Монголын Тогтвортой Санхүүгийн Холбооны Бизнес хөгжил хариуцсан ахлах менежер Б.Билэгсайхан/

    13:20-14:00

    Хэлэлцүүлэг 1:

    “Нийслэл хотын хөгжилд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын боломж”

    Модератор:

    - Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ

    Панелист:

    - Ерөнхий сайдын Эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Д.Ирмүүн;

    - “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг;

    - Монгол дахь Америкийн худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Адъяа

    - Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт;

    - “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг

    14:00-14:45

    ҮДИЙН ХООЛНЫ ЗАВСАРЛАГА

    14:45-14:50

    ШТОРК

    14:50-15:05

    Илтгэл 7:

    "Шинэ сэргэлт - Хот, хөдөөгийн сэргэлт ба Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого, зорилтууд"

    /Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар/

    15:05-15:20

    Илтгэл 8:

    “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”

    /Нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулга/

    15:20-15:35

     

    Төслийн танилцуулга 2:

    "Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистик төв" байгуулах төсөл

    /“Туушин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Монголжингоо/

    15:35-16:15

    Хэлэлцүүлэг 2:

    “Дагуул хот ба Үйлдвэрлэл технологийн паркийн хөгжил”

    Модератор:

    - Монгол ТВ-ийн Гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ

    Панелист:

    - Жайкагийн Хөрөнгө оруулалт, Бизнес хөгжил хариуцсан мэргэжилтэн Масаюуки Ишида;

    - Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр;

    - "Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар;

    - НИТХ-ын төлөөлөгч, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн захирал  Б.Мягмар;

    - Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Баярсайхан.

    16:15-16:30

    Төслийн танилцуулга 3:

    “Нунтаг төмөрлөгийн үйлдвэрийн өргөтгөл төсөл”

    /“Талын Метал Нунтаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Асхар/

    16:30-16:35

    ШТОРК

    16:35-16:50

    Илтгэл 9:

    “Хот, нийтийн аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломж”

    /Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа/

    16:50-17:00

    Төслийн танилцуулга 4:

    "Мянганы сорилтын II Компакт гэрээ: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр - Нийслэл хотын урт хугацааны тогтвортой хөгжилд оруулах ухаалаг хөрөнгө оруулалт"

    /Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл/

    17:00-17:15

    Илтгэл 10:

    “Орон сууцны салбарын санхүүжилтийн тогтолцоо, хөрөнгө оруулалт татах боломж”

    /”МИК ОССК” ХХК-ийн Бизнес хариуцсан дэд захирал Ц.Батбаяр/

    17:15-17:30

    Төслийн танилцуулга 5:

    “Нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй орон сууцжуулах төсөл, хөтөлбөр”

    /НИТХ-ын төлөөлөгч, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан/

    17:30-17:45

    Хаалтын арга хэмжээ:

    -Форумын нэгдсэн үр дүнгийн талаарх товч мэдээлэл, хаалтын үг

    /Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн/

    -Форумын өдрийн ерөнхий онцлох мөчүүдийн эвлүүлэг бичлэг.

  • Innovation Hub тайз

    Цаг

    Компанийн нэр

    Сэдэв

    09:00-12:00

    Үндсэн заалны шууд дамжуулалт

    12:00-12:15

    Idea 1:

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ногоон байгууламжаар тохижуулах концепт

    /“Рио Тинто Монгол” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Э.Хонгорзул/

    12:15-12:25

    “Пластик центр” ХХК

    Төсөл 1:

    “Хог хаягдал дахин боловсруулах” төслийн танилцуулга

    12:25-12:35

    “Mетафорс” ХХК

    Төсөл 2:

    “Metaland Metaverse” төслийн танилцуулга

    12:35-12:50

    Idea 2:

    “Дүүжин тээврийн үйлчилгээ болон олон улсын сайн туршлага, боломж”

    /Пома Группын Хяналтын Зөвлөлийн Ерөнхийлөгч Жон Сочел /

    12:50-13:00

    “Гэрү платформ” ХХК

    Төсөл 3:

    “Гэрү платформ” төслийн танилцуулга

    13:00-13:10

    “Нито тэх” ХХК

    Төсөл 4:

    “Технологийн хүний нөөцийн платформ” төслийн танилцуулга

    13:10-13:25

    Idea 3:

    “Такси вэйн үйлчилгээний боломж, гарах үр дүн”

    /UB cab-ын захирал Н.Отгонбаяр/

    13:25-13:35

    “Дижитал Солюшнс” ХХК

    Төсөл 5:

    “GUYUK метаверс” төслийн танилцуулга

    13:35-13:45

    “Дайверс Солюшнс” ХХК

    Төсөл 6:

    “Ard money” төслийн танилцуулга

    13:45-14:00

     

    Idea 4:

    “Улаанбаатар хотын иргэд, залуучуудыг ХБНГУ-д сургалт-дадлага хосолсон тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах нь”

    /НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа/

    14:00-14:10

    “Эрксис монголиа” ХХК

    Төсөл 7:

    “Маркетинг, борлуулалт, хэрэглэгчтэй харилцах үйл

    ажиллагаагаа удирдах цогц платформ” төслийн танилцуулга

    14:10-14:20

    “Шамбала инженеринг”ХХК

    Төсөл 8:

    “Урлаг технологи” төслийн танилцуулга

    14:20-14:35

    Idea 5:

    “Playtime хөгжмийн наадмын дараагийн шинэ төлөвлөлт, гарах үр дүн

    /Playtime наадмын үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж/

    14:35-15:05

    ҮДИЙН ХООЛНЫ ЗАВСАРЛАГА

    15:05-15:15

    “Өнгө нэм Ви Эм” ХХК

    Төсөл 9:

    “Хог хаягдлын менежмент” төслийн танилцуулга

    15:15-15:25

    “Экокэш” ХХК

    Төсөл 10:

    “Экокэш RVM” төслийн танилцуулга

    15:25-15:40

    Idea 6:

    “Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны үр дүн

    /Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-ын тэргүүн, Азийн бизнесийн зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн Хүндэт профессор Д.Жаргалсайхан

    15:40-15:50

    “Энботикс” ХХК

    Төсөл 11:

    “Нисдэг кофены машин Roco” төслийн танилцуулга

    15:50-16:00

    “Аптех”ХХК

    Төсөл 12:

    “Виртуал өв соёл” төслийн танилцуулга

    16:00-16:15

    Idea 7:

    “Буянт-Ухаа тусгай бүсийн талаарх танилцуулга”

    /Нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан/

    16:15-16:25

    “Airee” ХХК

    Төсөл 13:

    “Airee” төслийн танилцуулга

    16:25-16:35

    “Same space” ХХК

    Төсөл 14:

    “Соёохон” төслийн танилцуулга

    16:35-16:50

    Idea 8:

    “Мэдээлэл, харилцаа, холбооны технологи, Цахим салбар болон Старт-Апуудыг дэмжих дата цуглуулсан судалгааны танилцуулга”

    /JICA/

    16:50-17:00

    “Градо” ХХК

    Төсөл 15:

    “Градо дизайн платформ” төслийн танилцуулга

    17:00-17:10

    “Классик крипто” ХХК

    Төсөл 16:

    “Крипто” ХХК төслийн танилцуулга

    17:10-17:20

    Багахангай дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк УТҮГ

    Төсөл 17:

    Үйлдвэрлэл, технологийн парк” төсөл

    17:20-17:30

    Cultural Envoy of Mongolia

    Төсөл 18:

    NordArt-MongolianArt

    The first International Sculpture Symposium

    with NordArt International Artists

    17:30-17:40

     

    Олон улсын худалдаа логистикийн төв ХК

    Төсөл 19:

    Хангарди терминал

    Төсөл 20:

    Төмөр замын гаалийн хяналтын бүс

    17:40-17:50

    Улаанбаатар хотын худалдааны танхим

    Төсөл 21:

    Эмийн ургамал тариалах төсөл

    17:50-18:00

    Улаанбаатар хотын худалдааны танхим

    Төсөл 22:

    Экспортод чиглэсэн биологийн нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл

  • 3-р давхарын тайз

    Цаг

    Компанийн нэр

    Сэдэв

    09:00-12:00

    Үндсэн заалны шууд дамжуулалт

    12:00-12:10

    Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт ХХК

    Төсөл 1:

    Шинэ тойрог зам,

    Төсөл 2:

    Улаанбаатар хотын хөнгөн галт тэрэг (УБ-Метро)

    12:10-12:20

    Хот байгуулалт Хөгжлийн газар

    Төсөл 3:

    Сэлбэ сэргэлт төсөл

    12:20-12:40

    Solution 1:

    “Сэдэв тохирох”

    /Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар/

    12.40-12:50

    Хот төлөвлөлт судалгааны институт

    Төсөл 4:

    Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны гэр хорооллын дахин төлөвлөлт, шугам сүлжээний холболтын төсөл

    12:50-13:00

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж

    Төсөл 5:

    Улаанбаатар хотын их багтаамж бүхий авто зогсоолын төсөл

    13:00-13:20

    Solution 2:

    “Сэдэв тохирох”

    /Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан/

    13:20-13:30

    Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ

    Төсөл 6:

    Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөл

    13:30-13:50

    Solution 3:

    “Иргэнд ээлтэй хот”

    /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар/

    13:50-14:00

    Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар

    Төсөл 7:

    “International garden Mongolia” цэцэрлэгт хүрээлэн

    14:00-14:10

    Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар

    Төсөл 8:

    Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн төсөл

    14:10-14:20

    Нийслэлийн Орон сууцны корпораци ХК

    Төсөл 9:

    Орлогод нийцсэн орон сууц төсөл болон шинэ суурьшлын бүсийг барилгажуулах төслүүд

    14:20-15:00

    ҮДИЙН ХООЛНЫ ЗАВСАРЛАГА

    15:00-15:10

    Улаанбаатар хотын худалдааны танхим

    Төсөл 10:

    “Зохицол” төсөл /дулааны алдагдалгүй сууц/

    15:10-15:20

    Нийслэлийн Орон сууцны бодлогын газар

    Төсөл 11:

    Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл

    15:20-15:30

    Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ

    Төсөл 12:

    Монгол наадам цогцолбор төсөл

    15:30-15:40

    Зүүн Азийн залуучуудын спортын наадам

    Төсөл  13:

    “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам

    15:40-15:50

    Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨААТҮГ

    Төсөл 14:

    Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк

    15:50-16:00

    Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ

    Төсөл 15:

    Мade in UB / Улаанбаатар хотын үндэсний үйлдвэр эрхлэгчдийн худалдааны төв

    Төсөл 16:

    Улаанбаатар хотын захын тээврийн товчоодод хүнсний нэгдсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх

    16:00-16:10

    Улаанбаатар хотын худалдааны танхим

    Төсөл 17:

    "Монгол хурганы мах" экспортлох төсөл

    16:10-16:20

    Нью фоос ХХК

    Төсөл 18:

    Хайрхан нийслэлийн нэгдсэн зах

    16:20-16:30

    Драгон Холдинг ХХК

    Төсөл 19:

    Шинэ Улаанбаатар баруун терминал

    16:30-16:40

    Туушин ХХК

    Төсөл 20:

    "Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв" байгуулах төсөл

    16:40-16:50

    Багануур дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк УТҮГ

    Төсөл 21:

    “Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл

    16:50-17:00

    Монгол фермер ХХК

    Төсөл 22:

    Нийслэл Улаанбаатар хотод олон улсын стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалах агуулах төслүүд

  • 4-р давхарын тайз MOU, Пресс центр

    Цаг

    Баримт бичгийн нэр, агуулга

    Хариуцсан байгууллага

    Баримт бичгийн төрөл

    12:00-12:10

    Инновацын төв дээр бойжиж буй старт-ап компани Metaforce ХХК нь NSP ХХК-тай “Сошиал платформын хамтын ажиллагаа” гэрээг байгуулах 

    НБИХГ

    Хамтран ажиллах гэрээ

    12:10-12:20

    Инновацын төв дээр бойжиж буй старт-ап компани Diverse solutions ХХК нь ШУТИС-тай “Блокчэйн лаборатор байгуулах тухай” гэрээг байгуулах

     

    Хамтран ажиллах гэрээ

    12:20-12:30

    Инновацын төв дээр бойжиж буй старт-ап компани Nitotech ХХК нь M-Ойл групп ХХК-тай “Ажилчдад зориулсан хүний нөөц, санхүүгийн сургалт, үйлчилгээ үзүүлэх” санамж бичиг байгуулах

     

    Санамж бичиг

    12:30-12:40

    Хэвлэлийн бага хурал 1:

    Нийслэлийн Бизнес инноваци хөгжлийн газар старт-ап төслүүдийн хүрээнд байгуулсан бичгийн талаар мэдээлэл өгөх

    12:40-13:00

    Хэвлэлийн бага хурал 2:

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай байгуулсан санамж бичгийн талаар мэдээлэл өгөх

    13:00-13:10

    ПОМА компанитай Дүүжийн тээврийн 2 дугаар шугамын бүтээн байгуулалтыг ажлыг эхлүүлэх  санамж бичиг

    УБХАТБНТХНэгж

    Санамж бичиг

    13:10-13:20

    Хэвлэлийн бага хурал 3:

    Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж УТҮГ, Бүгд Найрамдах Франц Улсын POMA компанитай байгуулсан санамж бичгийн талаар мэдээлэл өгөх.

    15:00-15:40

    Хэвлэлийн бага хурал 4:

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 5 телевизтэй хамтарсан ярилцлага хийнэ.

    15:40-15:45

    Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулах санамж бичиг

    УБХК ХК

    Хамтран ажиллах гэрээ 

    15:45-15:50

    Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрлийг хөгжүүлэх Такси вэйн  төслийн хүрээнд санамж бичиг байгуулах

    Санамж бичиг

    15:50-15:55

    Туушин ХХК-тай Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийн хүрээнд байгуулах санамж бичиг

    Санамж бичиг

    15:-55

    16:00

    Лаг хатаах техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын хүрээнд байгуулах санамж бичиг

    Санамж бичиг

    16:00-16:10

    Хэвлэлийн бага хурал 5:

    Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан санамж бичиг, гэрээний талаар мэдээлэл өгөх

    16:20-16:25

    Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн нүүлгэн шилжүүлэлт, дахин төлөвлөлтийн асуудлаар

    хамтран ажиллах гэрээ

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ

    Хамтран ажиллах гэрээ 

    16:25-16:30

    Хэвлэлийн бага хурал 6:

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой байгуулсан санамж бичгийн талаар мэдээлэл өгөх

    16:30-16:35

    Гудамж зам талбайн гэрэлтүүлгийг шинэчлэх, дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд байгуулах Санамж бичиг

    УБЗАА,

    БНСУ, Дасан лайтинг ХХК,

    Новелнэтворк ХХК

    Санамж бичиг

    16:35-16:40

    Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, ашиглалт, менежментийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд байгуулах Санамж бичиг

    УБЗАА,

    Дижитал Концепт ХХК

    (GS-25)

    Санамж бичиг

    16:40-16:45

    Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг

    УБЗАА,

    СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС ХК

    Санамж бичиг

    16:45-16:50

    Нийтийн тээврийн зогсоолын байгууламжийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд байгуулах Санамж бичиг

    УБЗАА,

    Жэй Си Дэко Монголиан ХХК

    Санамж

    Бичиг

    16:50-16:55

    Төвлөрсөн хогийн цэгт хог шатаах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд байгуулах Санамж бичиг

    УБЗАА,

    Power China LLC

    Санамж бичиг

    16:55-17:05

    Хэвлэлийн бага хурал 7:

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан санамж бичиг, гэрээний талаар мэдээлэл өгөх

    17:05-17:10

    Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Баянголын аманд 1764 айлын орон сууц барих төслийн хүрээнд батламж гардуулах

    НОСК

    Батламж

    17:10-17:15

    МИК холдинг болон НОСК хооронд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудалд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах санамж бичиг байгуулах 

    Санамж бичиг

    17:15-17:25

    Хэвлэлийн бага хурал 8:

    Нийслэлийн Орон сууцны корпораци ХК, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан санамж бичиг, батламжийн талаар мэдээлэл өгөх

Follow us @UBDC_JSC

background

Улаанбаатар хот - Хөгжлийн төлөөх түншлэл ...